COMMUNITY (ОРОН НУТАГ) 

COMMUNITY

In early 2011, a Socio-Economic Impact Assessment report was completed by the National University of Mongolia which highlighted the Rail Project as a positive piece of infrastructure for northern Mongolia. Currently the largest employment sector in northern Mongolia is agriculture and herding. The report identified that the existence of rail infrastructure would deliver enormous benefits not only to individual herders and small business, but also to the greater economy, both on a local and national scale.

This report was followed by the February 2012 Pre-Feasibility Study which also found in favour of the Rail Project development and highlighted the benefits of this infrastructure to locals residing and working along the planned rail line which would connect the Khuvsgul, Bulgan, Zavkhan and Orkhon provinces to the Trans-Mongolian rail network.

Benefits

During the construction of the planned rail line:

  • Employment opportunities for locals to participate directly on the construction of the rail line and indirectly through the local businesses,
  • Increased expenditure in the region for the purchase of construction materials which will be sourced locally if available,
  • Increased expenditure on consumables including food, beverages, and uniforms to support the construction workforce,
  • Increased migration to the area, and
  • Boost the housing sector by increased necessity to provide accommodation to house workers.

During the operation of the rail line:

  • Development of a secondary manufacturing industry for the processing of raw materials including meat, milk, wool and cashmere,
  • Improve prices and returns in the local agricultural industries by reducing costs associated with transport and achieving better prices with the ability to sell to more locations in Mongolia and internationally,
  • Assist with development of Resources through rail linkages through to domestic and export markets,
  • Rebalance exports by opening up accessibility to seaborne markets through Russia,
  • Improve access into the region, currently limited by road and air travel, by providing an alternative, cheaper, safer and time effective form of travel,
  • Encourages an increased flow of tourism and duration of stay in the region, thereby supporting small business including touring companies, restaurants, accommodation providers, and gift makers,
  • Reduction to the unemployment level in the region by increased employment opportunities in the mining, agriculture, small-medium business, manufacturing, tourism, and transportation sectors,
  • Increased access to international markets, foreign investment and flow of funds into the Region,
  • Assist to keep families together rather than moving away to seek further education and employment,
  • Encourage migration into northern Mongolia,
  • Increase standard of living and GDP in the Khuvsgul, Bulgan and Orkhon provinces.

For more information on the structure and potential impact of the rail line on the economy of northern Mongolia, please click here.

 

ОРОН НУТАГ

2011 оны эхээр Монгол Улсын Их Сургууль “Нийгэм-эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тайлан”- г гаргасан бөгөөд уг тайланд Төмөр Замын Төсөл нь Монгол улсын хойд бүсийн дэд бүтцийн чухал хэсэг болох болно гэж дүгнэсэн байдаг. Одоогоор Монголын хойд бүсийн аймгуудын ихэнх их ажлын байр мал аж ахуй газар тариалангийн салбарт байгаа юм. Уг тайланд төмөр замын дэд бүтэцтэй болох нь зөвхөн малчид болон жижиг бизнесүүдэд төдийгүй орон нутаг ба үндэсний хэмжээний эдийн засгийн хөгжилд ихээхэн ашиг тус өгөх болно гэжээ.

Энэхүү тайлангийн дараа 2012 оны 2 сард урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн бөгөөд  Хөвсгөл, Булган, Завхан, Орхон аймгийг Транс Монголын төмөр замын сүлжээнд холбохоор төлөвлөж байгаа төмөр замын дагуух орон нутгийн иргэдэд энэхүү төмөр замын дэд бүтцийн авч ирэх ашиг тусыг тодорхойлон харуулсан билээ.

Ашиг тус

Төлөвлөгдөж байгаа төмөр замыг барьж байгуулах явцад:

  • Орон нутгийн ард иргэд уг төмөр замын бүтээн байгуулалтад шууд оролцож, ажлын байраар хангагдах боломжтой болохоос гадна орон нутгийн бизнес шууд бусаар ашиг тусыг нь хүртэх болно
  • Хэрэв тухайн орон нутагт барилгын материал үйлдвэрлэдэг бол орон нутгийн барилгын материалуудыг худалдан авснаар тухайн бүс нутагт зарцуулах зардал буюу орон нутагт орох орлого өсөн нэмэгдэнэ
  • Төмөр зам барьж байгуулах ажиллах хүчийг хоол хүнс ажлын хувцасаар хангахад чиглэсэн зардал нэмэгдэнэ /орон нутагт орлого нэмэгдэнэ/
  • Уг бүс нутаг руу хүн амын шилжин суурьшилт нэмэгдэнэ
  • Төмөр замын ажилчдыг байр орон сууцаар хангах шаардлага нэмэгдсэнээр барилгын салбарын хөгжилд түлхэц өгөх болно.

Уг төмөр замын ашиглалтын явцад:

  • Мах, сүү, ноос ноолуур зэрэг түүхий эд боловсруулах хоёрдогч үйлдвэрлэлийн хөгжил
  • Тээвэрлэлттэй холбоотой зардал буурч, борлуулалтын үнэ сайжирч, Монгол улсад болон олон улсад бүтээгдэхүүн борлуулах боломж бүрдсэнээр орон нутгийн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үнэ ба үр өгөөж сайжирна
  • Дотоодын болон экспортын зах зээлүүд рүү төмөр замаар холбосноор бусад нөөц бололцоог бүрэн ашиглах боломжийг бүрдүүлнэ.
  • Оросоор дамжуулан далайн чанад дахь зах зээлд нэвтрэх боломж нээгдсэнээр экспортыг тэнцвэржүүлэх боломжтой болно
  • Зорчих илүү хямд, аюулгүй, цаг хугацаа хэмнэсэн сонголтыг бий болгосноор зөвхөн авто зам болон агаарын тээврээр хязгаарлагдсан тус бүс нутаг руу зорчих боломж сайжирна
  • Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэн уг бүс нутагт аялах хугацааг сунгах боломж олгосноор аялал жуулчлалын компаниуд, ресторанууд, зочид буудал болон бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэгч зэрэг жижиг бизнест дэмжлэг үзүүлнэ
  • Уул уурхай, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрүүд, үйлдвэрлэл, аялал жуулчлал болон тээврийн салбаруудад ажиллах боломж нэмэгдсэнээр тус бүс нутгийн ажилгүйдлийн түвшин буурна
  • Олон улсын зах зээлд нэвтрэх боломж сайжирч, тус бүс нутаг руу ирэх гадаадын хөрөнгө оруулалт болон санхүүжилтын урсгалыг нэмэгдүүлнэ
  • Сурах ажиллах зорилгоор өөр газар явахын оронд гэр бүлтэйгээ цуг байж, ажиллаж амьдрах боломж олгож гэр бүл салалтыг багасгана.
  • Монгол улсын хойд хэсэг рүү хүн амын шилжин суурьшилт нэмэгдэнэ
  • Хөвсгөл, Булган Орхон аймгуудын ДНБ болон хүн амын амьжиргааны түвшин сайжирна.

 Монголын хойд бүс нутгийн эдийн засагт уг төмөр замын үзүүлэх гол гол нөлөөл болон уг төмөр замын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.